Өвөө эмээдээ золгоорой
Өвлийн улирлын сүүлчийн өдөр
Өөдлөх хаврын анхны өдөр
Өлзий дэмбэрэлтэй шинийн нэгний өдөр
Өвөө эмээдээ айлчилж очоорой
ТА амархан сайн байнa уу? гээд
Тохойгий нь түшин золгоорой
Тавтай сайхан шинэлэв үү? гээд
Духан дээрээ үнсүүлээрэй
Өглөөн нар шиг мандаж яваарай
Өндрийн цэцэг шиг дэлгэрч яваарай гээд
Өвөө эмээ чинь чамайг ерөөнө
Өдрөөс өдөрт чи сайн хүн болно.
Өөдлөх хаврын анхны өдөр
Өлзий дэмбэрэлтэй шинийн нэгний өдөр
Өвөө эмээдээ айлчилж очоорой
ТА амархан сайн байнa уу? гээд
Тохойгий нь түшин золгоорой
Тавтай сайхан шинэлэв үү? гээд
Духан дээрээ үнсүүлээрэй
Өглөөн нар шиг мандаж яваарай
Өндрийн цэцэг шиг дэлгэрч яваарай гээд
Өвөө эмээ чинь чамайг ерөөнө
Өдрөөс өдөрт чи сайн хүн болно.
Kommentarer
Trackback