Алаг дэлхийд тєрсєн минь учиртай

Алаг дэлхийд тєрсєн минь учиртай:
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд тєрсєн минь учиртай.


Алаг дэлхийд тєрсєн минь учиртай:
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад
Аз дутаж амьдралын турш мєрєєдєх гэсэн юм би
Алаг дэлхийд тєрсєн минь учиртай.


Дуулим хорвоод тєрсєн минь учиртай:
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу єєрєє зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод тєрсєн минь учиртай.

Гэрэлт орчлонд тєрсєн минь учиртай:
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж єндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа єрєвдєж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд тєрсєн минь учиртай.

Тоост хорвоод тєрсєн минь учиртай:
Тохойн чинээ vрийнхээ шєнийн уйлахыг сонсож
Тєрсєн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь єєрєє амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод тєрсєн минь учиртай.


Хєрст дэлхийд тєрсєн минь учиртай:
Хvлгийн зоо болсон тєрсєн нутагтаа амьдрах гэж
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хєрст дэлхийд тєрсєн минь учиртай.

Kommentarer

Kommentera inlägget här:

Namn:
Kom ihåg mig?

E-postadress: (publiceras ej)

URL/Bloggadress:

Kommentar:

Trackback
RSS 2.0